E
Туушин ТЛТ
Бүртгүүлэх
Харилцагчийн порталд нэвтрэх бүртгэл үүсгэнэ үү.
Овог нэр
И-мэйл
Утас
Регистрийн дугаар
Нууц үг
8+ тэмдэгт, том/жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт агуулна.
Нууц үг давтах
Хэрэглэгчийн зөвшөөрлийг уншиж, зөвшөөрч байна
Зөвшөөрөл унших
Бүртгүүлэх
Хэрэглэгчийн зөвшөөрөл
×
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны A/276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах, гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаанд хяналт тавих, гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчийн /цаашид зөвшөөрөл эзэмшигч/ эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хяналт шалгалтын албаны дарга С.Баянмөнх /Цаашид гаалийн газар гэх/, нөгөө талаас гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч “” ХХК- /цаашид баталгаат агуулах эзэмшигч гэх/ нар энэ гэрээг байгуулав. Нэг. Ерөнхий зүйл 1.1.Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно. 1.2.Гаалийн баталгаат агуулахыг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна. 1.3.Гаалийн баталгаат агуулахын эрхлэгч болон ажиллагсадын анкет, холбогдох мэдээллийг зөвшөөрөл эзэмшигч гаалийн байгууллагад гаргаж өгнө. 1.4.Энэ журмын 4, 6 дугаар хавсралтын дагуу ирүүлсэн “Өөрийн үнэлгээний хуудас” нь 90 буюу түүнээс дээш хувийг авсан тохиолдолд “Хангалттай” үнэлэгдсэн гэж тооцно. Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг 2.1.Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаанд хяналт тавих. 2.2.Шаардлагатай тохиолдолд Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа болон бараанд шалгалт хийх. 2.3.Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шаардлага тавьж биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагатай зөвшилцөн эцэслэн шийдвэрлэх. 2.4.Гаалийн улсын байцаагчийн хяналтан дор гаалийн баталгаат агуулахад барааг оруулах, гаргах үйл ажиллагааг явуулах. 2.5.Гаалийн баталгаат агуулахад орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавих, барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээг сар бүр гаргуулан авч, баталгаажуулах. 2.6.Гаалийн хяналт, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна дараах саналыг гаалийн удирдах төв байгууллагын холбогдох нэгжид ирүүлнэ: 2.6.1.гэрээг цуцлах; 2.6.2.гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийг түдгэлзүүлэх; 2.6.3.зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн удирдах төв байгууллагын холбогдох нэгжид ирүүлэх. 2.7.Гаалийн баталгаат агуулахад хадгалах хугацаа дууссан барааг улсын орлого болгох ажлыг журмын дагуу хариуцан зохион байгуулна. Гурав. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг 3.1.Гаалийн хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар гаалийн байгууллагаас тухай бүр мэдээлэл авах. 3.2.Гаалийн ажилтны хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах, энэ тухай нэн даруй удирдлагад нь мэдэгдэх. 3.3.Гаалийн байгууллагын шийдвэрт гомдол гаргах, давж заалдах. 3.4.Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн санг байгуулсан байх. 3.5.“Гаалийн баталгаат агуулахын горимыг хэрэгжүүлэх журам”-ын 4 дүгээр хавсралтад тусгагдсан стандарт шаардлагыг ханган ажиллах. 3.6.Гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд гаалийн баталгаат агуулахын горимыг хэрэгжүүлэх журам, энэ гэрээ болон тухайн гаалийн байгууллагын даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлэх. 3.7.Агуулахад бараа оруулах, тэндээс гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаалийн баталгаат агуулахад бараа оруулахгүй, гаргахгүй байх. 3.8.Гаалийн баталгаат агуулахад бараа оруулах, тэндээс гаргахад хүндрэл учруулахгүйгээр барааг төрөлжүүлэн хураах, агуулахын эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангах. 3.9.Гаалийн байгууллагын зүгээс мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд тухай бүр хугацаанд нь биелүүлэх. 3.10.Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат агуулахад оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн бүртгэлийн дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргаж, хэвлэн агуулах эзэмшигч тамга, эсхүл тэмдэг дарж баталгаажуулан тухайн агуулах хариуцсан гаалийн улсын байцаагч болон гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх. 3.11.Гаалийн баталгаат агуулахад үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөлийг хангах. 3.12.Гаалийн баталгаат агуулахад гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, гаалийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг хариуцна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ хяналт тавьдаг гаалийн байгууллагын удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ. Гаалийн улсын байцаагч ирж амжаагүй тохиолдолд гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн тэмдэглэгээг хөндөж зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч, энэ тухай хяналт тавьдаг гаалийн байгууллагад нэн даруй мэдэгдэх. 3.13.Бараа, тээврийн хэрэгсэл эзэмшигч гаалийн болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчихийг завдсан үйлдлийг тухай бүр таслан зогсоож, энэ тухай гаалийн байгууллагад нэн даруй мэдэгдэх. Энэ тохиолдолд нотлох, гэрчлэх үүргийг агуулах эзэмшигч хариуцах. 3.14.Гаалийн баталгаат агуулахад бараа ороогүй, хадгалагдаж байгаа бараа байхгүйгээр тасралтгүй 6 сар буюу түүнээс дээш хугацаа хэтрээгүй байх. 3.15.Агуулахын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдалтай холбогдох зардлыг бүрэн хариуцах. Дөрөв. Хариуцлага 4.1.Зөвшөөрөл эзэмшигч гаалийн хууль тогтоомж, гаалийн баталгаат агуулахын горимыг хэрэгжүүлэх журам, энэ гэрээ болон хяналт тавьдаг гаалийн байгууллагын даргын тушаал, шийдвэрийг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Тав. Бусад 5.1.Улсын орлого болгосон барааг гаалийн баталгаат агуулахад үргэлжлүүлэн хадгалах шаардлагатай тохиолдолд гаалийн байгууллагын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн зөвшөөрөл эзэмшигч шийдвэрлэнэ. 5.2.Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаал гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор тайлан мэдээ гаргаж, хяналт тавьдаг гаалийн байгууллагад ирүүлнэ. 5.3.Гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудын холбогдох албан тушаалтнууд гэрээний хэрэгжилтийг дүгнэж, протокол үйлдэнэ. 5.4.Гэрээний хугацааг сунгах боломжтой гэж үзсэн тохиолдолд нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь хяналт тавьдаг гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн дарга гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна. 5.5.Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болж, нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.
Зөвшөөрөх
Хаах
Бүртгэлтэй юу?
Нэвтрэх